Өмнөд Солонгосын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компанид Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрх олгох болжээ.
Инчеон-Улаанбаатарын чиглэлд олон жилийн турш Korean Air компани онцгой эрх эдэлж байсан юм.
Уг чиглэлд нислэг үйлдэхийн тулд олон компани өрсөлдсөн ч гол өрсөлдөөн “Asiana Airline” болон “Jeju Air”, ” Eastar Jet” компанийн хооронд болжээ.
“Asiana Airline” компани долоо хоногт гурван удаа Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ.
Харин “Air Busan” компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болжээ.