20180609_p1bekr3bcqaqv1830unfgmf13fe1

Зам засвар, арчлалтын нэгж байгуулна

Зам эвдэрч осол гарах аюул өндөр байдаг. Эвдэрсэн замыг хурдан шуурхай засдаг болох шаардлагатай тухай иргэд ихээхэн гомдол гаргах болжээ.  Тиймээс зам засдаг нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын нэгж байгуулах, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах дуусгах хугацаатай албан даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад өгсөн.

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэргэд Зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргав. Зам засвар, арчлалтын нэгж байгуулагдснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй богино хугацаанд хийх боломж бүрдэж байна.

Үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх болон борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн төсөвт тодотгол хийж, Алт цэвэршүүлэх үйлдвэр барих газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэв. Мөн дэд бүтцийн судалгаа болон байгаль орчны багц үнэлгээг хийх санхүүжилтийг тус компанийн төсөвт тусгалаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих