pic5-6

Нууцаар баяжуулах үйлдвэр барьж байсныг илрүүлэв

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Даланжаргалан сумын Бичигт багийн Худагт хэмээх газарт хайгуул хийж буй “Олон ихт баян” ХХК-ийн үйл ажиллагааг гэнэт шалгалаа. Тус компани газар ашиглах зөвшөөрөл аваагүй атлаа төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барихаар суурийг нь цутгаж байв. Мөн  зөвшөөрөлгүйгээр агаарын шугам татаж, бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулан, үйлдвэрийнхээ суурийг цутгаж байсан аж. Тиймээс улсын байцаагчийн актаар тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Төрийн бус байгууллагаас ирсэн гомдлын дагуу ийм шалгалт хийжээ. Даланжаргалан суманд 2018 онд ашиглалтын болон хайгуулын 108 зөвшөөрөл олгосон байжээ. Үүнийг цөөрүүлж 93 болгосон юм байна. Энд жонш угаах, шахмал түлш хийх, цемент боловсруулах үйлдвэр ажиллаж байна.

“Олон ихт баян” компани Хамарын хийдийн ойролцоо уул уурхайн тусгай зөвшөөл авсан асуудалд холбогдоод байгаа. Хамарын хийдийн бүс нутгийг 1998, 2010, 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Гэтэл 2007 оны 8 дугаар сард 12925А, 12922А, 12923А гэсэн ашиглалтын гурван лицензийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Оуяашиоу” компани авч, мөн л БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлсэн байдаг. “Даблью Эс Жи Эл” компани тусгай эрх шилжүүлэн авахдаа лицензээ үрэгдүүлсэн хэмээн 20873 гэсэн шинэ дугаар авч, түүнийгээ “Олон ихт баян” компанид хэсэгчлэн шилжүүлсэн байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих