tuuuts (1)

Шалгалтаар нэг ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоолоо

Хяналтын байцаагч нар гэнэтийн шалгалтаар хотод үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдийг шалгаж эхэлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийхэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож, дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргэж ажиллаа.

Энэ чиглэлээр үйлчилгээ явуулдаг бизнес эрхлэгч иргэдийг холбогдох хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих