elsen-manhnii-bayr-2019

Өмнөговь аймагт “Элсэн манхны баяр” болно

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсийг дотоод, гадаадын аялагчдад сурталчлан таниулж, орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын хугацааг уртасган нутгийн иргэдийн бизнесийг дэмжих, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Элсэн манхны баяр”-ыг хийдэг.

“Элсэн манхны баяр-2019” уламжлалт арга хэмжээг энэ жил есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг болох Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна.

Энэ үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

  • Аймгийн аварга шалгаруулах элсний волейбол
  • Элсэн манхны оргил булаалдах тэмцээн
  • Говь марафон
  • Авто болон мото уралдаан
  • Элсний сумо бөхийн барилдаан
  • Элсэн урлалын баримал
  • “Алтан элс” үдшийн шоу болно.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих