iheer_hereglej_bolohgui_banana

Дараах хүнсийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй…

Баяр ёслол, арга хэмжээ, найр наадмын үеэр та ямар хоол хүнсийг ихээр идвэл хордлогонд орж болохыг мэдээд аваарай.

Банана

Бананыг зууш хэлбэрээр эсвэл уурагны шейкэндээ хийгээд уухад үнэхээр сайхан амттай байдаг. Гэвч хэтэрхий их банана идснээр түүнд агуулагдах амины хүчлээс үүдэн толгой өвдөх, бие сульдах шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад цусан дахь кали хэвийн хэмжээгээсээ ихсэж, гиперкалиемиар өвчлөх аюултай.

Лууван

Лууванд биед тустай амин дэмүүд олноор агуулагддагаараа алдартай. Уг хүнсний ногоонд багтраа, хорт хавдар болон бусад эрүүл мэндийн асуудлуудын эрсдлийг бууруулах бета каротин, антиоксидант өндөр хэмжээгээр агуулагддаг. Гэвч, их хэмжээгээр хэрэглэснээр таны цусан дахь каротины хэмжээ ихсэж, арьс улбар шар өнгөтэй болж хувирах аюултай байдаг байна.

Старфруйт (Starfruit)

Старфруйтыг хэрэглэж хоолны дэглэм барьдаг хүмүүс тийм ч олон байдаггүй байх. Тэр нь ч сайн зүйл юм. Учир нь долоо хоногийн дотор хагас аягаас илүүгээр хэрэглэх нь таны аминд хүрч болох юм. Бөөрний асуудалтай хүмүүс энэ жимсийг дурсаад ч хэрэггүй биз.

~Дараах хүнсийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй…~

Комбуча (Kombucha)

Сүүлийн үед “хэрэв та эрүүл хүнс хэрэглэхийг хүсэж байвал үүнийг сонгоорой- комбуча цай” гэх яриа хаа сайгүй сонсогдох болсон. Хэдийгээр эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай ч хэтрүүлэн хэрэглэвэл толгой эргэх ба гэрийн нөхцөлд хийсэн тус цайнд аюултай бактери агуулагддаг байна.

Хар чихэр өвч (Black Licorice)

Чихэр өвсний үндэс хэсгийн нийлмэлийг энэ “чихэр”-ээс олж болно. Энэ нь систем дэх калиг бууруулдаг буюу товчхондоо 40-ээс дээш насны хүмүүст сөрөг нөлөөтэй юм. Чихэр өвс их хэрэглэснээр зүрхний хэм алдагдаг байна. Ихээр гэдэг нь өдөрт хоёроос дээш дуслыг хэдэн долоо хоногийн турш дараалан хэрэглэхийг хэлнэ.

Задь (nutmeg)

Үүнийг бага хэмжээгээр хэрэглэх нь ашиг тустай ч хэтрүүлвэл сэтгэл түгшиж, цаашлаад хий юм харж болзошгүй.

Кофе

Бурханы нектар гэх ангилалд багтах цөөн хэдэн уух зүйлсийн нэг болох кофе нь маш олон хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болсон. Харамсалтай нь ихээр хэрэглэвэл толгой эргэх, судас лугших, зарим тохиолдолд зүрхний шигдээсд хүргэх ч аюултай байдаг гэнэ.

Шар буурцагны сүмс (soy sauce)

Магадгүй үүнийг сонсоод та нэг их гайхахгүй байх. Шар буурцганд маш их хэмжээний натри агуулагддаг. Энэ нь шингэний дутагдалд, цаашлаад дотор цус алдалтанд хүргэх аюултай.

Түүхий туна

Ямар ч төрлийн загасыг их хэмжээгээр идвэл биеийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Мэдрэлийн систем, уушги, бөөр болон биеийн ерөнхий үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй.

Ус

Магадгүй энэ таныг хамгийн ихээр гайхшруулах байх. Сэтгэл санаа муу байна уу? Эхлээд ус уучих. Халууцаад байна уу? Ус уучих. Хэтэрхий их гүйчихсэн үү? Ус уучих. Энэ бүгдийг та байнга л сонсдог биз. Тэгвэл өдөрт 12 аягаас их ус уувал цусан дахь натрийн хэмжээ буурах аюултай гэнэ шүү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих