1. 100 гр тарваст 30-аас ч бага илчлэг агуулагддаг. Тиймээс зуны турш хоолны дэглэмдээ заавал оруулах амттан мөн. Бас чиний хорхойг дарж чадахаар хангалттай чихэрлэг. Тарвасын найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнээ нөхнө. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл маш тохиромжтой.
2. Яг одоо гэрээсээ гарч супермаркет ороод тарвас худалдаж авах бас нэгэн шалтгаан бол, тэр антиоксидантаар үнэхээр баялаг. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлийг зогсоох ач холбогдолтой.
3. Тарвас жимс нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Зүрхний шигдээс, хорт хавдраас сэргийлэх хамгийн натурал арга бол тарвас юм шүү.
4. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох болно.
5. Тарвас жимс Кали, Магнигаар маш баялаг. Биед маш хэрэгцээтэй кали болон зүрх жигд ажиллуулж, даралт тогтвортой байлгадаг магни гаар баялаг гэсэн үг.
6. Цусны даралтыг бууруулна. Зуны хэт халуун үед, ялангуяа эмээ өвөө, аав ээжүүд маань тарвас идвэл үнэхээр хэрэгтэй шүү. Биед хэрэгцээтэй кали, магнигаа авчихна дээрээс нь даралт бууруулна, амны цангааг тайлаад авна.
7. Бие махбодын эсийн гаднах, доторх шингэний харьцаа тогтвортой байснаар биеийн хүчил шүлтийн тэнцвэр тогтвортой байх ба хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Хүчил шүлтийн тэнцвэрийг цусны рН узүүлэлтээр тодорхойлдог. Харин тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг ажээ.