~Төлбөрийн карт ашигладаг л биздээ, анхаарах зүйлс~
1. КАРТААР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ:
-Тухайн байгууллага таны картаар гүйлгээ хийх явцыг өөрийн биеэр хянах;
-Худалдан авалт хийсэн кассын талоны дүн карт уншигч төхөөрөмжийн дүнтэй таарч байгаа эсэхийг нягтлах;
-Картыг өөр төхөөрөмж дээр давхар уншуулах, картын дугаар тэмдэглэж авах зэрэг сэжигтэй үйлдэл хийвэл татгалзах, энэ тухай банкинд мэдэгдэх;
-Үйлчилгээний ажилтнаас картаа марталгүй авах, картын мэдээлэл, нууц дугаараа бусдад дамжуулахгүй байх;
-Гүйлгээний баримтыг хадгалах /эргэлзээтэй гүйлгээ хийгдсэн, шалгуулах шаардлагатай тохиолдолд нотлох баримт болно/;
2. АТМ БЭЛЭН МӨНГӨНИЙ МАШИН ДЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙХДЭЭ:
– Нууцлалын аюулгүй байдлын үүднээс танихгүй хүнээс туслалцаа авахгүй байх;
– Орчин тойронд сэжигтэй хүн байгаа эсэхийг шалгах;
– Пин код оруулахдаа гараараа болон биеэрээ халхлах;
– Картын пин кодоо карт болон бусад зүйлс дээр бичиж тэмдэглэхгүй байх;
– Тухайн АТМ хэвийн ажиллагаатай эсэхийг нягтлах;
– Төлбөрийн карт болон бэлэн мөнгө марталгүй авч явах;
– АТМ-ын камерын дэргэд мөнгөө тоолж авч, далд хийх;
– АТМ-ын ойролцоо нэмэлт камер, давхар төхөөрөмж суурилсан эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх.