hairiin-tuhai-bodol

Хайрыг хүс, хайрын тухай бод…

Хайрыг хүс, хайрын тухай бод. Бид санаа бодлоо цэвэр байлгаж, зөв сэдэлтэй хүслийг гаргавал үр дүнд хүрэх болно. Таталцлын хуулийн гол цөм нь энэ шүү дээ. Юу бодно, тэр л танд ирнэ. Танд яг ямар хүн хэрэгтэйг тодорхойлоогүй, түүний талаар ямар ч төсөөлөлгүй байгаа мөртлөө зүгээр л “хайр”-ыг хайж байгаа нэрийдлээр явах нь таныг хайрлах эрчүүдийг дуудахаас биш, та өөрөө хайрлахуйц хүнийг дуудахгүй.

Тиймээс нэг өдөр тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Миний хайрын төсөөлөл” гэж гарчиг тавиад өөрийнхөө ирээдүйн ханийг ямар царай, ямар бие, ямар хувцаслалт, ямар ажил төрөлтэй байхыг хүсдэг вэ гэдгээ жагсаан бичээрэй. Тэгээд дотроо тэр хүнээ төсөөл.

Цаашлаад хамт байгаа мэтээр мэдэр. Тэгээд тэр мэдрэмжээ битгий март. Дараа нь хайрхайр. Энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж “хайр шүү дээ” гээд чангаас чанга орилмоор байна.

Хайр гэж энэ дэлхий ертөнцийн хамаг сайхныг өөртөө шингээсэн тийм гэхийн аргагүй сэтгэл зүрхэнд хэнзэлдэг өнгө өнгийн цэцэгс. Тэднийг тасалж болохгүй, үхүүлж бүр ч болохгүй. Цаг үүрд цагаан аадраар усалж байх хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих