tsusaa belegleh odor

“Цусаа бэлэглэх өдөр”-ийг улс даяар тэмдэглэв

~“Цусаа бэлэглэх өдөр”-ийг улс даяар тэмдэглэв~

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр анги ЦССҮТ-тэй хамтран тэмдэглэв.

Энэ хүрээнд тус ангийн 40 гаруй албан хаагчид цусаа хандивлалаа.

~Цусаа бэлэглэх өдөр тохиож байна~

Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн гуравны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон улс даяар тэмдэглэж байна.

Ингэснээр цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулах, байнгын донор буюу жилд 2-3 удаа цусаа өгдөг донорын тоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ гурав дахин өссөн сайн үзүүлэлт гарсныг тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр тодотгож байв.

Мөн донор Б.Түмэнжаргалыг “Мөнгөн донор”, донор Ш.Цогтхишигийг “Хүрэл донор”-оор тус тус өргөмжилж, “Бахархал -10” тэмдгээр донор Б.Ганпүрэв, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Намжилмаа, “Бахархал-30” тэмдгээр донор Д.Эрдэнэбат нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих