gachuurt-tosgon

САЙН МЭДЭЭ: “Гачуурт” тосгоны ЭМТ-ийн ажилчид цус хандивлав

Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвөөс Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороотой хамтран “Цусаа хандивлая-Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдгөө тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нийт 103 иргэн хамрагдаж, 66 донор цусаа хандивласан байна.

Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэн эрдэнэт хүмүүний амийг аврах хүмүүнлэгийн үйлсэд олон нийтийг уриалж буй Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн хувьд зургаан хүн цусны донор болсон бөгөөд жилд 1-2 удаа цусаа хандивладаг аж. Манай улсын хувьд 2012 онд нийт хүн амын 0.8 хувь нь цусны донор байсан бол, 2018 онд 1.8 хувь болж өсчээ. Мөн улсын хэмжээнд нийт 33.000 гаруй цусны донор байдгаас 50.8 хувь нь цусны донорын эгнээнд шинээр нэгдсэн хүмүүс байдаг ажээ.
Таны нэг удаа өгсөн цус гурван хүний амь насыг авардаг бөгөөд бусдад цусаа хандивласнаар өөртөө ч мөн адил амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Учир нь, цусаа байнга өгдөг хүмүүс зүрх судасны өвчлөл болон хавдраар өвчлөх эрсдэл маш бага гэсэн судалгаа байдаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих