sergeegdeh-erchim-huch-2019

Монгол улс “Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хурал-2019”-д оролцлоо

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хурал-2019”-д оролцлоо. Тус хурлын нээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Гин Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Юунмо Сун, Сөүл хотын захирагч нар нээсэн юм.

Хуралд Монгол Улсын эрчим хүчний сайд болон БНСУ, БНХАУ, ХБНГУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын эрчим хүчний сайд нар оролцож, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний талаар санал бодлоо илэрхийллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус арга хэмжээнд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний талаарх баримталж буй бодлого, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг танилцуулж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний бодлоготой уялдуулан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Юунмо Сунтай уулзаж, Монгол Улсын эрчим хүчний салбарт өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Мөн сайд Ц.Даваасүрэн дээрх арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулагдсан “Зүүн хойд Азийн бүс нутгийн цахилгаан сүлжээ ба хамтын ажиллагаа форум 2019”-ын үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Азийн супер сүлжээ байгуулах санаачлагын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийгдсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги”-ийг хуралд оролцогч улс орнуудын төлөөлөлд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих