gazar-hodlolt

БУЛГАН: 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн төвөөс баруун урд зүгт 60 километрт орших “Наран” гэдэг газар 2020-01-14-ний 09:44 цагт 3.5 магнитутын хүчтэй /Ө-48023’60’’ У-103005’60’’/ газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлжээ.

Мэдээллийн дагуу аймгийн Онцной байдлын ерөнхий газраас Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэлт Могод сумын төвөөс зүүн хойд зүгт долоон километрт “Зүүн хажуу”, 13 километрт орших “Баянгол” болон 16 километрийн зайд орших “Наран” гэх газруудад малчидын гэрттус тус мэдрэгдсэн, учирсан хохиролгүй” гэсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих