huuhduudiin-margaan

Таны хүүхдүүд хоорондоо маргалдаж байна уу…

Дэрсхэн өсөж байгаа ах дүүс, эгч дүүс нар хоорондоо барьцах, маргалдаж, муудалцах нь элбэг байдаг. Үүний гол учир нь нас ойрхон төрсөнд байдаг юм. Аав ээжийнхээ анхаарлын төвд байсан хүүхэд гэнэт л дүүтэй болж өөрөө гологдсон мэт мэдрэмжийг авдаг. Энэ мэдрэмжийг нь эцэг эхчүүд үг, үйлдлээрээ улам л баталгаажуулдаг. Үүний хамгийн тод жишээ бол “Эцэг эхчүүд ах дүүсийн маргаанд хөндлөнгөөс оролцохдоо ихэвчлэн ахыг /эгчийг/нь буруутгаж, дүү нарыг өмөөрдөг” явдал юм.

Томчуудын ялгаатай харилцаа хүүхдүүдийн зан чанарт сөрөг нөлөө үзүүлдэг, улмаар ах захын хүндлэлгүй, эрэмбэгүй, дураараа нэгнийг бий болгодог.

Таны хүүхдүүд хоорондоо муудалцаж байвал эв зүйгээ олох боломжийг өөрсдөд нь олго, асуудлаа өөрсдөө шийдэхэд их бага хэмжээгээр суралцаж байг.

Аав, ээжүүд хүүхдүүдийнхээ маргааны үед буруутанг хайхаасаа илүүтэйгээр тэднийг хөндлөнгөөс тэвчээртэйгээр ажигла. Энэ ажиглалтаас та хүүхэд бүхэн өөр өөр гэдгийг мөн хэн нь ямар зан ааш гаргаж байгааг таних боломжтой. Хэн нэг нь үнэхээр өөдгүй зан гаргаж байгаа бол маргаан дууссаны дараа ганцаараа байхад нь хэлж ярилцаарай. Харин эв зүйгээр шийдэж чадсан бол магтаж, сайшаа. Тухайлбал “та хоёрыг учраа олно гэдгийг ээж нь мэдэж байсан юм”, “миний хүүхдүүд чинь ах захаа мэддэг ухаантай шүү” гэх мэтээр урамшуул!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих