Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажлын өнгө хучилт болон бусад ажил энэ онд хийгдэж, бүрэн дуусна. Тус авто зам дагуу явган болон дугуйн зам хийгдэх юм. Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм.
~20.9 км дугуйн замын ажил энэ онд хийгдэж, бүрэн дуусна~
Ингэснээр Налайх дүүргийн иргэд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, заавал машинаар биш дугуйгаар нийслэл хот руу орох боломжтой болох юм. Цаашлаад Налайх-Чойрын авто замын уулзвараас Баянзүрх дүүргийн 11 хороо, Яармагийн гүүр хүртэл 16.1 км дугуйн зам хийгдэх ажээ.
Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотод 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс 2020 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам нэмж байгуулахаар төлөвлөжээ.