~Малын шүлхий гараагүй тул, зургаан аймагт хорио тавигдлаа~
Малын гоц халдварт шүлхий өвчлөл нэмж гараагүй, тархалт буурсан тул Хашаат, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр сумдын хорио цээрийн дэглэмийг аймгийн Засаг даргны захирамжаар цуцалжээ.
Мөн Хотонт сумын хязгаарлалтын дэглэмийг 7-р сарын 30 өдрөөс цуцалсан байна.
Хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг цуцалсантай холбоотойгоор дээрх сумдад байгуулсан хээрийн штаб, хяналтын постуудыг буулгаж, шатахуун түгээх станцийн үйл ажиллагааг хэвийн горимд ажиллуулахыг үүрэг болгожээ.
Мөн отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд байнга хяналт тавьж, малчид, ард иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.