Төв банк өнгөрсөн сарын Инфляцын тайлангаа гаргажээ. Монголбанк инфляцыг 2018-2020 онд найман орчимд тогтворжуулах зорилтыг тавьсан байна. Инфляц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.3 хувь байсан. Тэдний тайлбарласнаар нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляци сүүлийн саруудад нэмэгдсэн.
Тайлант улиралд хүнс болон төрийн зохицуулалттай барааны үнэ төсөөллөөс бага байжээ. Эрэлтийн шалтгаантай инфляц алгуур нэмэгдэж байгаа боловч нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт сүүлийн саруудад огцом нэмэгдлээ.
Тухайлбал арваннэгдүгээр сарын инфляц 2.25 хувь болж огцом нэмэгдэхэд мах, шатахуун, хатуу түлш гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт голлох нөлөөг үзүүлэв. Ирэх саруудад мах, хатуу түлш, шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор 8 хувиас давахаар байгаа аж.
эх сурвалж: Монгол банк