Нийслэл хотын хүн амын цэвэр усны нөөцөд хомсдол үүсгэх нэгээхэн шалтгаан болоод буй иргэд хашаа бүртээ цоног ухуулж, худаг гаргах явдал сүүлийн жилүүдэд газар авсан. Тиймээс ч энэ чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хараа хяналтыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлага үүсээд буй.
Үүнтэй холбоотой төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтын давхардал, шат дамжлагыг багасгах, нийслэлээс үзүүлж буй зарим зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилго бүхий системийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлж байгаа.
Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газрын цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл олгох үйлчилгээний бүрдэл материалыг цахим системээр авах бүртгэлийг хэрхэн хийх тухай тусгай эрхтэй 40 гаруй компанийн aжилтан албан хаагчдыг сургалтад хамруулжээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт удирдлагын системтэй уялдан ажиллах Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал-eservice.ulaanbaatar.mn хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, мэдээллийн нэгдсэн сантай болох, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг давуу талтай.