Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна.
Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгасан.
Одоогийн төв цэвэрлэх байгууламж өдөрт 160-200 мянган ам.дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, Туул голруу нийлүүлж байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган ам.дөрвөлжин бохир усыг өдөрт хүлээн авах хүчин чадалтай байх юм.