ОРЦ:
-Сүү 200гр
-Шингэрүүлсэн цөцгий 200гр
-Жилатин 4ш
-Сахар 100гр
-Тараг 30гр
-Өндөгний шар 2ш
ХИЙХ АРГА : Сүү, цөцгий, сахар зэргийг хольж буцалгаад , өндөгний шарыг нэмж дахин буцалгах юм. Энэхүү буцалгалт нь зөвхөн пор хийлгэх төдий юм шүү. Буцалж бэлэн болсон зүйл дээрээ өөрийн дуртай өнгийн хүнсний будгаар өнгө оруулах юм. Танд хэлбэр хэмжээ нь ямар ч байж болох хэв оруулагч хэрэг болох юм. Хэвэндээ хийгээд хөргөгчинд 30-40 минут байлгасны эцэст десерт бэлэн болох юм. Та сайхан хооллоорой.