46a5d1f5d3b75b39great

Иргэд 38,7 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт авна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг дуустал татварын хэлтсүүдэд авсан билээ.

Ингээд 2018 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргасан  байна. Та татварын мэдээллээ http://www.mta.mn/butsaanolgolt/list?register= хаягаар орж регистерийн дугаараа хийж шалгах боломжтой.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих