“Хувцас бурхан, бие чөтгөр” гэж юутай үнэн үг вэ? Та өөрийн бие галбиртаа тааруулж хэрхэн хувцаслах, хувцаслалтын зарим нэг арга дүрмийг мэддэг бол гоолиг харагдах гэж заавал турах албагүй ээ. Учир нь хувцаслалтаар хүний биеийн галбирыг засаж болдог шүү дээ.
– Нарийн өсгийтийг сонго. Хурц нарийн өсгий нь таны хөлийг илүү нарийн, шулуун харагдуулдаг шидтэй.
– Гутлын өнгийг хөлийнхөө өнгөтэй тааруул. Энэ нь хөлийг нарийн цэмцгэр, урт харагдуулах давуу тал болж өгдөг.
– Захны хэлбэрээр биеийн галбираа зас. V хэлбэрийн захтай цамц өмсөх нь хүмүүсийн анхаарлыг гэдэсний махлаг хэсгээс холдуулж өгдөг. Илүү нарийн бэлхүүсийг бий болгоно гэсэн үг. Түүнчлэн V хэлбэрийн захнууд өргөн ташааг нуудаг тустай.
-Бие галбиржуулагч өмсөж занш. Таны илүүдэл мах, харвинг сайтар нууж чадна. Хамгийн гол нь өөрийн биед эвтэй, хөлс гадагшлуулдаг материалтай байх нь чухал.
-Нэг өнгийн хувцсаар дагна. Цамц, өмд, банзал гэх мэтийг нэг өнгөтэй байлгах, тэр дундаа хар өнгийг сонгох нь таныг гоолиг бас өндөр харагдуулах болно. Хэрэв өмд өмсөх гэж буй бол суудал намтай өмдийг сонго. Суудал өндөр өмд таны гэдэс харвинг тодруулж харагдуулдаг.
-Алт үнэт эдлэлээ зөв сонго. Алт үнэт эдлэлийг аль болох биеийн дунд хэсэгт зүүхээс татгалз. Харин нүд булаам ээмэг, зүүлтийг зүү. Энэ нь хүмүүсийн анхаарлыг таны нүүрэн хэсэгт аваачна. Түүнчлэн богино хүзүүнд урт зүүлт зүүснээр сайхан харагдах болно .
-Өмдийг аль болох энгийн байлга. Ямар нэг чимэглэлгүй өмд танд хамгийн тохиромжтой.
-Биедээ таарсан дотуур хувцас сонго. Зөв дотуур хувцас хүний жинхэнэ бие галбирыг гаргадаг бол буруу сонгосон дотуур хувцас нь бие эвгүйн дээр болхи харагдуулдаг.
-Яг өөрт таарсан хувцсаа сонго. Зарим хүмүүс хувцас сонгохдоо тарганаасаа ичиж буруу сонголт хийх нь олон байдаг. Үнэндээ багадсан хувцас өмсөх нь таныг улам хүнд, том харагдуулна гэдгийг сана.
-Биеэ борлуул. Цагаан цайвар зүйл хүнийг бага зэрэг тарган, махлаг харагдуулдаг. Харин цайвар бие мөн л тийм үйлчлэл үзүүлнэ. Тийм учир биеэ бага зэрэг борлуулчихад гэмгүй.
-Үсээ зөв янзал. Нүүрээ нарийн харагдуулах үс засалтыг бүрдүүлээд үзээрэй. Ерөнхийдөө хүзүүгээ урт харагдуулахад анхаарах хэрэгтэй.