tamhidalt

Дам тамхидалтын хорт утаанаас, хүүхдээ хамгаал!

Агааржуулагч болон агаар сорогч төхөөрөмж, салхивч, үнэр дарагч зэргийн аль нь ч өрөө тасалгаан доторх дам тамхидалтын утааны түвшинг багасгаж, хүн амьсгалж болох эрүүл түвшинд хүргэж чаддаггүй ажээ. Зөвхөн 100% тамхигүй орчин нь л үр дүнтэй хамгаалж чаддаг.

Тамхинд агуулагдах хорт нэгдэл болох никотин, бохь, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис үс, хувцасанд дор хаяж нэг цаг агуулагддаг. Тэгэхээр тамхи татаад удаагүй байгаа хүн хүүхдэд хүрэлцэж болохгүй гэсэн үг.

Түүнчлэн тамхи татсанаас хойш хэдэн минутын турш таны амьсгалаар тамхины хор гарсаар л байдаг. Тиймээс энэ үед хүүхэд тэвэрвэл утаа биш ч тамхины хороор амьсгалуулна гэсэн үг юм шүү. Энэ нь гэртээ татаагүй ч хүүхдээ тамхины хорноос бүрэн хамгаалж чадахгүй гэсэн үг юм.

Гэртээ тамхи татдаг бол тамхины утаа, тамхины үнэр гэрт удаан хадгалагддаг. Таны хүүхэд тамхины хорт утаа шингэсэн шалан дээр мөлхөж, тамхины хорт утаа шингэсэн тоглоомоор тоглож, тамхины хорт утаа шингэсэн бүхэнтэй харьцаж байгаа гэдгийг анхаараарай.

Машиныхаа цонх хаалгыг онгойлгоод тамхи татсан ч тамхины хорт утаа шингэж үлддэгийг мэдэх нь зүйтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих