varshaw

Монгол улс Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд хамтарна

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр /2019-12-10/ Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдаад цаашид Варшав хоттой хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав.

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн зүгээс Варшав хотоос сонгогдсон парламентын гишүүний хувьд Улаанбаатар, Варшав хотын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллах болно хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих