Дэлхийн үнэлэмжийн судалгааг 1981 оноос хийж эхэлсэн бөгөөд өдгөө 115 оронд бараг 400,000 хүний дунд явуулаад байгааюм байна.
Тус судалгаа нь эрдэмтэд, бодлого боловсруулагч нарт дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд үнэлэмж, сэдэлжилтийн өөрчлөлтийг бүрэн дүүрэн ойлгуулахыг зорьдгоороо онцлогтой.
Уг судалгааг энэ оноос ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэгийн удирдлага дор Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар болжээ.
Түүнчлэн эдгээр мэдээллийг засгийн газрын албан хаагчид, сэтгүүлчид, оюутнууд төдийгүй Дэлхийн Банкны бүлгийнхэнд ч эдийн засгийн хөгжил болон соёлын хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог тодруулахад өргөнөөр ашиглагддаг байна.