zagasnii shol

АМТАТ ЖОР: “Манхеттан” загасны шөл хэрхэн хйих вэ?

Загасны мах нь далайн гаралтай бүтээгдэхүүн учраас бусад махнаас олон давуу талтай. Өөртөө олон төрлийн амин дэм, тэр дундаа Д, Е амин дэмүүд ихээр агуулдаг, мөн хүний биед хамгийн их хэрэгцээтэй омега 3 амин дэмээр баялаг учраас хүний биед маш их шим тэжээлтэй мах юм.

Тиймээс хавар ихэнх хүмүүс ядарч сульддаг энэ үед загасны шөл хийж, гэрийнхнийхээ хүч тэнхээг сэлбэхийг зөвлөж байна. Энэ удаагийн “Амттай” булангаар хэрхэн амттай загасны шөл хийх жорыг орууллаа. Танд санал болгож буй Манхеттан загасны шөл нь Хойд Атлантагийн хамгийн алдартай хоол юм.

ПОРЦ: 2 хүн
ИЛЧЛЭГ: 600 калл

ОРЦ
200 гр төмс
150 гр цагаан загас
4 хумс саримс
2 ш лууван
2 зүсэм талх
2 салаа майлз
1 салаа яншуй
1 ш нимбэг
1 ш бөөрөнхий сонгино
1 лааз улаан лоолийн нухаш
1 ц/х загас амтлагч
1 ш лаврын навч
50 гр халуун ногооны амтлагч

ХИЙХ АРГА

Шарах шүүгээгээ урьдчилан халаана. Хүнсний ногоонуудаа угааж цэвэрлэсний дараа саванд ус хийж, бага зэргийн давс нэмж буцалгана. Төмснүүдээ 2-3 см хэртэй, саримс, сонгиноо жижиглэж, лууван бусад ногоонуудаа ижил хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ. Нимбэгнийхээ хальсыг үрж 2 ц/х гаргах бөгөөд дараа нь 4-5 зүсч бэлтгэнэ.

Гал дээр тавьсан давстай ус буцлангуут төмсөө хийгээд 8-10 минут чанаж болгох бөгөөд болсны дараа шүүн гаргана.

Төмсөө сойж байх зуур саванд 2 ц/х оливийн тос хийж халаах ба үүний дараа сонгино, саримсаа хийж, дээр нь давс, хар перец нэмж хуурна. 2-3 минут хуурсаны дараа сонгино шаргалтаж ирэх ба үүн дээрээ лууван, майлзаа хийгээд давс, хар перецээр амталж хуурна.

Луувангаа зөөлөртөл хуурсаны дараа дээр нь улаан лоолийн нухаш, халуун ногооны амтлагч, лаврын навч, 2 зүсэм нимбэг, 1 аяга ус хийгээд сайтар хутгаж буцалгана. Шөлөө буцалсаны дараа галыг нь бага дээр тавиад 5-7 минут буцалгана.

Шөлөн дээрээ загас болон төмсөө нэмж хийн давс, хар перецээр амталж, 5-7 минут буцалгана. Хэт их буцалгавал загас бутарч унах гэмтэй. Шөлөө гал дээрээс авсны дараа лаврын навчаа авахаа мартуузай.

Шарах шүүгээнийхээ хавтан дээр хоёр зүсэм талхаа хоёр талаар нь оливийн тосоор тосолж тавиад 3-5 минут хэртэй шарна. Хүсвэл оливийн тос дотроо жижиглэн хэрчсэн саримс хийж хутгаад, түүгээрээ талхаа сайтар бүрж шарж болно. Ингээд шарсан талхтайгаа загасныхаа шөлийг хачирлан зооглоорой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих