alimtai-jignemeg

АМТТАЙ: Алимтай жигнэмэг хийх үү…

Орц:

120 гр – элсэн чихэр
1/2 халбага – ванилла /vanilla extract/
4 ш- өндөг
200 гр – маргарин /margarine/
500 гр – гурил
1 халбага – хөөлгөгч /baking powder/
3ш – алим

Хийх арга:

1. Ванилла, элсэн чихэр, өндгөө сайтар хольж хутгана
2. Маргаринаа нэмээд дахин холино
3. Гурил, хөөлгөгчөө хийгээд халбагаар сайтар хутгана
4. Алимаа цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчээд зуурмагтаа нэмж хутгана
5. Өөрийн дуртай хэвээр хэвийг гаргаж болно. 200 хэм халаасан шарах шүүгээнд 10-15 минут шарна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих