Австрали, Шинэ Зеландад суугаа Монгол иргэд анхаарлаа хандуулна уу

Улс хоорондын нислэгээр зорчиход тухайн хүний гадаад паспортыг дор хаяж 6 сарын хүчинтэй байхыг олон улсад шаарддаг. Үүнийг мэдэхгүйгээс болоод хил дээр саатуулагдах, нисэж чадахгүй байх тохиолдлууд гарч байсан. Жишээлбэл, 5 сарын дараа дуусах паспорттай хүнийг Австрали, Шинэ Зеландаас гаргахгүй гэсэн үг.

Иймд хүн бүр паспортынхоо хүчинтэй хугацааг нэг шалгахад илүүдэхгүй бөгөөд хугацаа нь дуусч буй бол шинээр захиалах арга хэмжээг эртнээс авахыг дахин зөвлөж байна.

Австрали дахь Монгол Улсын ЭСЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих