Байгаль эхийн төгс бүтээл ЭРВЭЭХЭЙ

Эрвээхэй нь байгалийн гоёмсог, гайхалтай бүтээл бөгөөд тэрхүү олон янзын өнгө, хээ, толбыг түүний далавчин дээрх хайрс бий болгодог байна.

Эрвээхэйн далавч нь мянга мянган хайрс мөн жижиг үсэнцэрүүдээр хучигдсан байдаг бөгөөд далавчны хайрс дунджаар 100 микрометр урт, 50 микрометр өргөн байдаг аж.

Хайрснууд дээр дээрээ давхарлан байрладаг бөгөөд хамгийн доор байрлах хайрс меланин пигментийн нөлөөгөөр хүрэн, бараан байдаг бол тэдгээрийн дээр байрлах хучуур хайрснууд гэрлийн долгионы уртыг шингээн авсны үр дүнд өнгө нь өөр өөр харагддаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих