gemtel sudlal

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв мэс заслын шинэ арга нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасаг 2018 оноос эхлэн цээжний хэнхэрцэгийн тогтворгүйтлийг бэхлэх мэс заслын эмчилгээг нэвтрүүлжээ.

Үүний хүрээнд тус төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эмч сувилагч нарын багийг сурган дадлагажуулж, шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн байна.

gemliin emneleg

Мэс засал хийсэн багт ГССҮТ ХГТ-н эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.Гантулга,  ГССҮТ ХГТ-н зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-Очир, ГССҮТ ХГТ-н тэргүүлэх зэргийн эмч эмч П.Баярсайхан, ГССҮТ ХГТ-н ахлах зэргийн эмч Ц.Батбаяр, ГССҮТ ХГТ-н эмч З.Энхмандах, ГССҮТ ХГТ-н эмч Х.Батдэлгэрэх багтжээ. 

“Цээжний хөндийн гэмтлийн тогтворгүйтлийг эмчлэх” мэс заслын давуу тал нь: 

  • Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ;
  • Өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулж амьдралын чанарыг сайжруулна;
  • Өвчтөний эмнэлэгт хэвтэх ор хоног багасч амьдралын чанар сайжирч эдийн засгийн хувьд улс орон болон хувь хүнд өндөр үр дүнтэй;
  • Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдалаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих