makh-eruul ahui

Мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээг шалгахыг анхааруулав

Сар шинийн бэлтгэл ажлууд дөхсөн энэ өдрүүдэд  Тээврийн цагдаагийн албанаас нийслэл болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

Үүний хүрээнд тээврийн хэрэгсэл, ачаа тээш, сэжигтэй хүн зэргийг шалгаж мөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулахгүй байх аж. Эдгээр зөрчил илэрсэн тохиолдолд харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулж байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулжээ.

makh teewerlelt

      “Сар шинэ-2019” арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг эхлүүлжээ 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих