Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн дунд шатны “АУШДС-19.1” сургалт өнөөдөр эхэллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/127 дугаар тушаалаар зохион байгуулж буй уг сургалт энэ сарын 17-ныг хүртэл ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд болох юм.
Усанд эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалтын онцлог нь, Хөвсгөл далайн эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв”-д хээрийн дадлага сургуулийг анх удаа хийхээр төлөвлөж байгаа аж.