9635e75431b1041d929108c73a8969c1

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагч бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн дунд шатны “АУШДС-19.1” сургалт өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/127 дугаар тушаалаар зохион байгуулж буй уг сургалт энэ сарын 17-ныг хүртэл ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд болох юм.

Усанд эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь, Хөвсгөл далайн  эрэгт байрлах “Гүний усны сургалтын төв”-д хээрийн дадлага сургуулийг анх удаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих