huuhdiin-mongo

Мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно

~Мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно~

УИХ-аас хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон юм. Иймээс дээрх хугацаанд багтааж, өрхийн судалгаанд хамрагдах шаардлагатай.

Хэрвээ та дээрх судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих