handiw

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хандивын аян”-д нэгдлээ

Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эртэч Монгол” хөтөлбөрийнхөн хандивын аянд нэгдэж, 10 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

~Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хандивын аян”-д нэгдлээ~

Мөн “Эмпайрфүүд трейдинг” ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 36 сая төгрөгийн өртөг бүхий цай, кофиг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, хандивын аянд нэгдэж, ажилтан, алба хаагчдад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих