shine-huuhed

ЭЕРЭГ: Шинэ оны эхний өдөр 186 хүүхэд мэндэлжээ

Шинэ оны эхний өдөр Ази, Номхон далайн бүс нутагт 78,845 нярай хүүхэд төрнө гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн. Тэгвэл тус бүс нутагт шинэ оны эхний өдөр төрсөн хүүхдүүд нь дэлхий даяар төрсөн 392,078 нярай хүүхдийн 20 орчим хувийг эзэлж байна.

Дэлхий даяар нийт төрөлтийн талаас илүү хувь нь найман улсад явагддаг гэсэн тооцоо бий. Тухайлбал шинэ оны эхний өдөр төрсөн хүүхдийн тоогоор дараах улсууд тэргүүлэв.

Энэтхэг – 67,385
Хятад – 46,299
Нигери – 26,039
Пакистан – 16,787
Индонез – 13,020
Америкийн Нэгдсэн Улс – 10,452
Ардчилсан Конго улс – 10,247
Этиоп – 8,493
2020 оны эхний өдөр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн олон төрөлттэй улс орнуудын тоонд:

Хятад – 46,299
Индонез – 13,020
Филиппин – 5,813
Вьетнам – 4,259
Мьянмар – 2,558
Харин Монгол Улсад энэ өдөр 186 хүүхэд мэндэлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих