UNESCO

ЮНЕСКО КАЛИНГА ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА

ЮНЕСКО нь олон нийтэд шинжлэх ухаан, судалгаа, технологийг тайлбарлан таниулж түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хувь хүмүүсийг сайшаан урамшуулах зорилгоор хоёр жил тутамд ЮНЕСКО “Калинга” шагналыг зарлаж олгодог билээ.

“Калинга” итгэлцлийн сан, Энэтхэгийн Орисса мужийн Засгийн газар болон Энэтхэгийн Засгийн газраас хамтран санхүүжүүлдэг энэхүү шагналыг Альберт Эйнштейний нэрэмжит мөнгөн медаль болон 40,000 ам.доллар дагалдана.

Шагналд нэр дэвшигч нь ард түмний аж амьдралыг сайжруулах, улс орнуудын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хүн төрөлхтөнд тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх, шинжлэх ухаан, судалгаа, технологийг олон нийтэд тайлбарлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн ажил, амьдралаа зориулсан зохиолч, редактор, багш, радио, телевизийн захирал эсвэл кино үйлдвэрлэгч зэрэг хүмүүс байж болох бөгөөд дараах бичиг баримтыг англи хэл дээр бүрдүүлэх шаардлагатай аж.

Үүнд:

a) Товч намтар;
b) Нэр дэвшигчийн маягтыг бөглөх;
c) Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийсэн ажлууд, тэдгээрийн үр дүн болон холбогдох материалууд;
d) Хийсэн ажил, бүтээлүүд нь шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулсан тухай мэдээлэл.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://en.unesco.org/prizes/kalinga линкээс авна уу.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих