coronavirus-Japan

Японд “COVID-19” вирусээр нэг хүн амиа алджээ

Японы Эрүүл Мэндийн яамнаас шинэ коронавирусний халдвар авсан 80 гаруй настай эмэгтэй таалал төгссөн гэдгийг мэдээлсэн байна. Тэрээр Токио хотоос холгүйхэн Канагава мужид амьдардаг байжээ. COVID-19 вирусээр амиа алдсан тохиолдол ийнхүү анх удаагаа Япон улсад бүртгэгдээд байна. Тус улсын Эрүүл Мэндийн сайд Кацунобу Като мэдээлэл өгөхдөө 1-р сарын 22-нд өвчтөнөөс вирусний шинж тэмдэг илэрч эхэлсэн бол түүнийг 2-р сарын 01-нд эмнэлэгт хүргэжээ. Хамгийн хачирхалтай нь, гадаад улс оронд өмнө хэзээ ч аялж байгаагүй ахимаг насны Япон эмэгтэй хэрхэн шинэ коронавирусний халдварыг авсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Түүний зээ хүү таксины жолооч хийдэг, мөн л коронавируний халдварыг авчээ.

Таксины жолооч хийдэг энэ Япон эр гадаадын иргэдэд огт үйлчилгээ үзүүлж байгаагүй гэдгээ хэлснээс гадна Хятад улсад мөн аялал хийгээгүй юм байна. Үүнээс гадна Япон улсад COVID-19 вирусний халдварын шинэ тохиолдол ахин бүртгэгдсэн байна. Тус улсын баруун зүгийн мужид 50 гаруй настай эмч энэ аюулт вирусний халдварыг авчээ. Үүнээс Токиогоос холгүй амьдардаг 20 гаруй насны залуугаас саяхан халдвар илэрсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих