Дөрөвдүгээр сарын 7-ны Мягмар гаригт Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т байрлах Төхөм багийн “Баян цагаан” гэдэг газар 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр “Одон орон геофизикийн хүрээлэн”-гээс цахим шуудангаар 17:40 цагт ирүүлсэн байна. Тус багийн Засаг дарга Э.Мөнх-Ургамалын мэдээлснээр, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй ажээ
![gazar-hodlolt](https://mongolia-service.com/wp-content/uploads/2020/04/gazar-hodlolt-680x350.jpg)