Нэгэн сургуулийн захирал оюутнуудаа суралцах урам зоригийг сэргээхээр нэгэн том бэлэг бэлдэж, тэр бэлгийн эзнийг шалгаруулах болзол нийт оюутнуудынхаа дунд тавьжээ. Тэр том бэлэг нь бүтэн нэг жилийн сургалтын төлбөрийг сургуулиас нь дааж, мөн нэг хичээлийн төгсөлтийн шалгалтнаас нь чөлөөлөх байв.
Харин болзол нь гэвэл оюутан бүрт нэг, нэг цэцгийн үр өгч “энэ ганц үрээ гэртээ аваачиж, тарьж ургуулан гурван сарын дараа буюу хаврын шалгалт эхлэх үеэр ганц үрээр юу ургуулсан, түүнийгээ авч ирэхийг захижээ” хүүхдүүд ганцхан үрээс ямар цэцэг ургах вэ? хэмээн хооорондоо ярилцаж байсан ч хүн бүр сургалтын төлбөрөөр шагнуулж, мөн нэг хичээлийн шалгалтнаас чөлөөлөгдөхийг хүсч байлаа.
Энэ сургуульд намар шинээр орсон Буянаа гэдэг хөдөөний бор залуу ганц үрээ нандигнан барьсаар гэртээ хариад эмээдээ захиралын хэлсэн бүхнийг өгүүлэхэд эмээ нь түүнд “Багш чинь их ухаантай хүн байна. Та нарт бүтэхгүй болохгүй гэж бүү шантар гэдгийг ойлгуулахаар ийм даалгавар өгсөн байх. Хүн хийж байж чадахгүй гээд хаячихаж болохгүй , миний хүү чин сэтгэлээсээ ургуулах гээд үз, чи шантрахгүй байж чадвал үр дүн заавал мэдэгдэнэ” гэж сургамжилжээ. Эмээгийнхээ хэлснээс урам авсан Буянаа ганц үрээ цэцэг болгохоор уйгагүй зүтгэж эхлэв. Бусад оюутнууд ч мөн адил нэг нэг үрээ гэртээ аваачиж ургуулахаар дор бүрнээ уйгагүй зүтгэл гаргаж байв.
Гурван долоо хоногийн дараа оюутнууд өөрийнх нь цэцэг ургаж байгаа, соёолоод гараад ирсэн хэмээн нэгэндээ ам уралдан ярьцгааж байв. Харин Буянаагийн суулгасан ганц үрнээс юу ч гарахгүй байлаа. Дахин гурван долоо хоног өнгөрөхөд хүүхдүүдийн цэцэг маш сайхан болж байгаа гэж ярилцан, харин Буянаагийн суулгасан үрнээс юу ч гарахгүй байлаа. Түүний сэтгэл маш их зовж бас гутарч энэ талаар найз нөхөддөө юу ч хэлэлгүй суулгасан үрээ харж байнга усалж, арчилж, байв. Ингээд зарласан гурван сарын хугацаа дуусч оюутан бүр бүр өөрийн ургуулсан цэцгээ авч захиралтайгаа уулзжээ. Буянаа сэтгэлээр маш их унаж хоосон цэцгийн сав бариад сургууль дээрээ очихыг хүсэхгүй байгаагаа эмээдээ хэлжээ.
Эмээ нь түүнд өөрт тохиолдсон бүх явдлын тухай багшдаа үнэнээр нь хэлэхийг зөвлөжээ. Буянаа хоосон цэцгийн сав бариад, сургууль дээрээ очихыг хүсэхгүй байсан ч эмээгийнх нь зөв гэдгийг мэдэж байлаа. Тэр хоосон саваа бариад сургууль дээрээ очлоо. Хаалгаар оронгуут гайхалтай өнгө алаглаж, анхилам сайхан үнэртэй янз янзын цэцэг барьсан оюутнууд угтав. Түүнийг хоосон сав барьсныг хараад зарим оюутнууд шоолж, жиг жуг юм ярилцан инээлдэнэ. Зарим нь түүнийг өрөвдөж “Чи үнэхээр их хичээсэн байна шүү дээ” гэж сэтгэлийг засна. Захирал багш оюутнуудын цугласан легцийн зааланд орж ирлээ. Буянаа өөрөөсөө их ичиж хүүхдүүдийн араар нуугдаж зогсов.
Захирал багш чанга дуугаар “ миний өгсөн үрээр та бүхэн их сайхан цэцэг ургуулжээ. Харин ганц үрээс нв ямар ч цэцэг ургаагүй оюутан байна уу?” гэхэд хүн бүхэн Буянаа руу заав. Захирал багш Буянааг хажуудаа дуудаж барьсан цэцгийн савыг нь хэсэг харж байгаад “За миний явуулсан энэ бяцхан тэмцээний ялагчаар 1-р ангийн оюутан Буянаа тодорч, нэг жилийн сургалтын төлбөр болон нэг хичээлийн төгсөх шалгалтаас чөлөөлөгдлөө” гэж зарлав. Оюутан бүхэн гайхаж “цэцэг ургуулаагүй байж яаж ялах юм бэ” гэж дор дороо шуугилдав. Захирал учрыг тайлбарлан хэлсэн нь “Би та нарт гурван сарын өмнө сайтар буцалгаж, үндэслэх ямар ч боломжгүй үр өгсөн. Та нар өөр үр орлуулсан байна. Харин Буянаа ганцаараа өөр үр орлуулж цэцэг ургуулаагүй. Өөрт нь өгсөн үрийг сайтар арчилж ургуулах гэж хичээгээд ургахгүй болхоор тэр чигт нь шударгаар авч ирж үнэнээ хэллээ. Тиймээс би Буянааг шагнаж байна” гэж хэлэв.
Буянаа хүү баяртайгаар эмээ дээрээ очоод шагнал авсан тухайгаа бүгдийг нь ярьж үнэнч шударга замаар явбал бүх зүйл өөрийн хүссэнээр болдгыг ойлгосноо хэлэв.