АМТТАЙ: “Сүүт” боов гэртээ…

Орц:

  • Сүү 250гр
  • Исгэгч 2х.х
  • Давс 1х.х
  • Сахар 3х.х
  • Өндөг 1ш
  • Гурил 400гр
  • Завсар шанз:
  • Масло 100гр
  • Сахар 100гр

Хийх дараалал:

Эхлээд бүлээн сүүн дээрээ исгэгч, давс, сахар аа хийж хутгаж 5минутын дараа ѳндѳгѳѳ хийн гурилаа зуураад 1цаг амраана. Гурилаа том нимгэн элдэнэ тэгээд масло сахар аа жигдхэн түрхээд нэг талаас нь ороогоод хэрчээд хэвэндээ зайтай хийнэ.

Дээр нь 150гр сүүн дээр 50гр сахар хийж уустал хутгаад дээр нь гоожуулна. Урьдчилсан халаасан зууханд 180градус 25минут тэгээд Сүүт маань бэлэн болно.
Таалагдаж байвал like дараад шэйр хийгээрээ. Баярлалаа

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих