tayag

ТАЯГ хэрхэн зөв ашиглах вэ?

     Ихэвчлэн 65 ба түүнээс дээш насныханд хамгийн их тохиолддог өвчлөл бол зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хавдар, хатгаа, томуу байдаг. Үүнээс гадна унаж бэртэх эрсдэл байх ба ялангуяа унасны улмаас үе мөчний гэмтэл, эсвэл тархины харвалт болон бусад хөдөлгөөний чадвар буурах эмгэг үүсдэг.

Чухам энэ үед таяг хэрэглэх нь элбэг. Таягийг хэрэглэх нь ачааллыг бууруулах болон хамгаалах үүргийг гүйцэтгэнэ. Таягийг зөв хэрэглэх асуудал нэн чухал бөгөөд суга таягийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмж оруулж байна.

ТАЯГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ТОХИРУУЛАХ ВЭ
• Таягийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл хөдөлгөөн засалчаас хэрхэн таягийг зөв тохируулж хэрэглэх талаар зөвлөгөө авах нь чухал ач холбогдолтой.
• Таныг цэх зогсож байх үед таягны дээд ирмэг нь суганаас доош 2.5-5 см-т байрласан байх
• Суга таягны гарын атгах хэсэг нь түнхний харалдаа байрласан байх
• Суга таягнаас гарыг атгах үед тохойгоор бага зэрэг нч эсвэл хөдөлгөөн засалчаас хэрхэн таягийг зөв тохируулж хэрэглэх талаар зөвлөгөө авах нь чухал ач холбогдолтой.
• Таныг цэх зогсож байх үед таягны дээд ирмэг нь суганаас доош 2.5-5 см-т байрласан байх
• Суга таягны гарын атгах хугарч байх
• Суга таягийг хэрэглэх үед таны мөр таягнаас бага зэрэг урагш байрлах
• Таягийг биеийн хажуу хэсэг сайтар шахан байрлуулах бөгөөд биеийн суганд бус гарт шилжүүлэх
• Суганд биеийн жинг шилжүүлэхгүй байхыг анхаарах. Учир нь биеийн жинг суганд шилжүүлэхэд тухайн хэсэг газар болон мэдрэл гэмтэх эсвэл мөрний өвдөлт ч үүсэх эрсдэлтэй байдаг.

~ТАЯГ хэрхэн зөв ашиглах вэ?~

ТАЯГТАЙ БОСОЖ ЗОГСОХ
• Сандлын ирмэгт ойртож суух
• Таягийг гэмтсэн талын гараар барих
• Эрүүл талын гараар сандлын бариулаас барих
• Биеийн жинг эрүүл хөлд шилжүүлэн хоёр гараар түлхэж босох

ТАЯГТАЙ ХЭРХЭН АЛХАХ ВЭ
• Бага зэрэг урагш бөхийж хоёр таягийг урагш шилжүүлнэ.
• Урагш шилжүүлсэн таягт биеийн жинг өгч, сайн хөлийг урагш шилжүүлэх бөгөөд хөлийг биеэс бага зэрэг урагш байрлуулна.
• Биеийн жинг сайн хөл дээр авч таягийг урагш шилжүүлэх замаар алхалт хийнэ.
• Хаашаа алхаж байгаа тэр зүг рүү харах бөгөөд доош хөл рүүгээ харж болохгүй

ТАЯГТАЙ ШАТААР ӨГСӨХ
• Хэрэв тухайн шат бариулгүй байвал, шатанд ойр зогсож биеийн жинг таягт шилжүүлэн сайн хөлийг шатанд өргөж тавина. Биеийн жинг сайн хөл дээр аваад, хоёр таягийг зогсож буй шатанд авч ирнэ. Энэ үйлдлийг давтан, шатаар өгсөнө.
• Хэрэв тухайн шат бариултай байвал, нэг гарт таягийг барьж, нөгөө гараар шатны бариулаас барих бөгөөд биеийн жинг гарт шилжүүлэн, сайн хөлийг нэг шат ахиулж дараагаар нь таягаа авч ирнэ. Энэ үйлдлийг давтан шатаар өгсөнө.

ТАЯГТАЙ ШАТААР УРУУДАХ
Шатаар уруудах нь өндөр эрсдэлтэй үйлдэл учир таягийг маш сайн хэрэглэж сурсан байхыг шаардлагатай.
• Таягийг урагш шилжүүлсний дараагаар гэмтэлтэй талын хөлийг биеэс урагш байрлуулж, биеийн жинг таяг болон бариулд шилжүүлээд сайн хөлийг нэг шат доошлуулан тавина. Энэ үйлдлийг давтан шатаар уруудна.

 Танд эрүүл энхийг хүсье

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих