eh-nyalhas-uulzwar

Баянбүрдээс Эх Нялхсын уулзвар хүртэлх автозамыг хаана

Автозам шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр 29-нөөс тавдугаар 11-ны хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй. Шинэчлэснээр 3.75 м өргөн зургаан эгнээ авто зам, хоёр талаараа явган хүниий зам шинээр баригдана. Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчилнэ.

Цаашид авто замын урд тал буюу Эх Нялхсын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих