crypto

ДАНИ: Крипто арилжигчдын ДАТА мэдээллийг холбогдох агентлагт өгнө

Дани улсын татварын агентлаг нь дотоодын криптовалют арилжааны газруудаас арилжаа гүйлгээний мэдээллийг нь авах зөвшөөрөл гаргуулж чаджээ.

Тус агентлагийн хэлснээр анх удаа л Татварын ерөнхий газраас крипто арилжигчдын дата мэдээлэл, тэр дундаа арилжаа гүйлгээ, хүмүүсийн нэрс болон хаяг, бүртгэлийн дугаар зэргийг авах боломжийг олгож байна.

Өмнө нь татварын ерөнхий газар нь дээрх төрлийн мэдээллийг харьяа агентлагуудад гаргаж өгөхийг зөвшөөрөөгүй байжээ. Энэ нь нэг талаар татварынхан хяналт тавьж байгаа хэрэг боловч, нөгөө талаар криптогийн зах зээлийн бодит орон зайг хүлээн зөвшөөрсөн, том зах зээл гэж харж байгаагийн илэрхийлэл хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна.

Өнгөрсөн сард гарсан мэдээллээс үзэхэд, Дани улсын 2700 иргэн 100 сая крон буюу ойролцоогоор 15 сая ам.доллартой тэнцэх криптовалютын арилжаа гүйлгээг 2015-2017 онуудад хийжээ.

Түүнчлэн саяхан авсан судалгааны дүнгээр орон нутгийн 450,000 орчим иргэн хэрэв татварын хууль, зохицуулалтын талаар хангалттай мэдээлэлтэй тохиолдолд криптовалют арилжих талаар бодож үзнэ гэсэн хариу өгчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих