Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус газарт ирсэн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Монгол түлхүүрийн байранд байрлах “ХуньШиян” ХХК-ийн дуяа, дүпүний үйлдвэрт шалгалт хийжээ.
Шалгалтаар үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь хаяг шошгогүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн байрандаа өөрсдөө амьдардаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.