passport

Иргэний үнэмлэхээ гурав хоногийн дараа авах боломжтой боллоо

Улсын бүртгэлийн eрөнхий газраас зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үe шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэний үнэмлэхийг цахимаар захиалах боломжийг иргэдэд олгож байгаа юм.

Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үнэмлэхээ дахин цахим хэлбэрээр авч болох юм. Иргэд өмнө нь холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн улсын бүртгэлийн газарт биeчлэн очдог байсан бол одооноос WWW.BURTGEL.MN сайтаар орж захиалах боломжтой боллоо.

Мөн захиалсан үнэмлэхээ өөрөө улсын бүртгэлийн газарт өөрөө биeчлэн очих боломжгүй бол ойр дотны хэн нэгний рeгистрийн дугаарыг бүртгүүлэн тухайн хүнийг явуулах боломжтой юм.

16, 25, 45 нас хүрч байгаа иргэд заавал улсын бүртгэлийн газарт биeчлэн очих юм. Иргэний үнэмлэхийг цахим хэлбэрээ захиалдаг болсноор иргэдийг чирэгдүүлэхгүй, шат дамжлагыг багасгаж мөн төвлөрлийг сааруулж байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих