uliastai-gol

Улиастайн гол дагуух 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэв

~Улиастайн гол дагуух  32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэв~

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Тухайлбал дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын бааз, Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ хамтран үерийн үед үүссэн болон урсаж ирсэн Улиастайн гол дагуух хур хогны цэвэрлэгээг зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3-ын ажилчид болон хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд оролцож Улиастайн гол орчмын 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих