mogol

Хонины ноосны үнэгүйдлийг арилгах МОНГОЛ брэнд

Монгол улсын нийт мал сүргийн 50 хувийг эзэлдэг. Гэвч хониноос гарах түүхий эд болох ноосны 20 хувийг дотоодын хивс, эсгийний үйлдвэрлэлд ашигладаг харамсалтай мэдээ байдаг.  Хонины аж ахуй өндөр хөгжсөн гэгддэг Австрали улсад хонины ноосыг хувцас хэрэглэлд өргөн ашигладаг.

Тэгвэл энэ туршлагаас “Могол” хэмээх брэнд дотооддоо хонины ноосоор хувцас үйлдвэрлэж эхэлсэн байна.

“Могол” брэнд нь Монголд анх удаа сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан хонины ноосноос ноолуурыг ялган зуун хувь ноосон болон ноолуурын холиотойгоор нарийн ээрмэл утсыг ээрч түүгээрээ бусад салбарын үйлдвэрүүдтэй кластераар хамтран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн оёдлын үйлдвэртээ оёмол пальто болон бусад хувцсыг үйлдвэрлэж байгаа аж.

“Могол” брэндийн бүтээгдэхүүний онцлог нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хөлс чийгийг гадагшлуулдаг, эдэлгээ сайтай, бат бөх чанартай. Мөн ноолууран хувцасны ханшаас 2-3 дахин хямд гэдгийг онцолжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих