Global CSR summit & awards

Олон улсад “Энержи Ресурс” компани ОНЦ хэмээн үнэлэгдлээ

Дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалт /Global CSR summit & awards/-д  Монголоос “Энержи Ресурс” компани нэр дэвшин өрсөлдөж, Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүдээрээ хамгийн шилдэг буюу “Gold”шагналыг хүртжээ.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” 30 гаруй орны 200 гаруй томоохон компани болох “Samsung”, “Bridgestone”, “Adaro”, “Michelin” гэх мэт групп компаниуд өрсөлдсөн юм. Шалгаруулалтыг хийхдээ тухайн компанийн хууль, дүрэм журмаа мөрддөг байдал, санхүүгийн чадавх зэргийг харгалзахаас гадна төсөл хөтөлбөрүүд нь ганц удаагийн биш, урт хугацаанд бодит үр өгөөжтэй эсэхийг голчлон хардаг аж.

Энержи Ресурс компанийн хувьд Монголын уул уурхайн салбарт Компанийн  нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчдийн нэг. 2009 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 үндсэн чиглэлээр 50 гаруй урт хугацааны төсөл хэрэгжүүлснээс гадна Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцүүдийг цогцоор нь шийдсэн байдаг. Мөн орон нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, уул уурхайн чиглэлд мэргэшүүлэн сургах урт хугацааны төсөл хөтөлбөрүүд нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Монголын үлгэр жишээ компани олон улсад үнэлэгдсэн тул Монголд компаниудын нийгмийн хариуцлагын стандарт дээшлэх ач холбогдолтой гэж үзэж болох юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих