Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна. Тодрууулбал, өнөөдөр /2021-04-27/ нийтийн тээврийн 98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна.
Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.